ЭСЯ-наас Европын парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлэгтэй хамтран “35 жилийн ойг парламентын үүднээс тэмдэглэх нь” сэдэвт уулзалт зохион байгуулав
Монгол Улс, Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээг энэ онд тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Брюссель дэх ЭСЯ-наас Европын парламентын Төв Ази, Монголтой харилцах бүлэгтэй хамтран “35 жилийн ойг парламентын үүднээс тэмдэглэх нь” сэдэвт уулзалтыг биечлэн болон цахимаар 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулав.
Энэхүү уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Европын парламенттай харилцах бүлгийн дарга Ц. Мөнхцэцэг, Европын парламентын гишүүн, Европын парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски, Европын парламентын гишүүн Тиерри Мариани, Элчин сайд Л.Болд болон Монгол Улсын Гадаад харилцааны яам, Брюссель дэх ЭСЯ, Европын холбоо, Европын парламентын албаны бусад төлөөлөл оролцлоо.
Уулзалтаар Монгол Улс, Европын холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, мөн парламент хоорондын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.