images

Элчин сайд Л.Болд “Дэлхийн хөрөнгийн удирдлагын бага хурал”-д оролцож байна

ЭСЯ-ны мэдээ

2024-03-20

181

Элчин сайд Л.Болд Люксембург хотноо 2024 оны 3 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Люксембургийн Хөрөнгийн сангийн ассоциаци-аас зохион байгуулж буй “Дэлхийн хөрөнгийн удирдлагын бага хурал”-д оролцож байна. Бага хурлыг нээж тус улсын Сангийн сайд Гиллес Роф үг хэлэв. Люксембург нь дэлхийн санхүүгийн томоохон төв болсон гол амжилт нь урт удаан хугацаанд олон улсад тогтсон санхүүгийн үйлчилгээний нэр хүнд, хөрөнгө оруулалтын сангийн шийдэл, эрх зүйн зохицуулалтын орчин, улс төр, эдийн засгийн тогтвортой байдалд оршиж байна.