images

“НААДАМ 2024” СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААРХ АЖИЛ ХЭРЭГЧ УУЛЗАЛТ БОЛЛОО

ЭСЯ-ны мэдээ

2024-03-18

199

Бельги дэх Монголчуудын төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн гишүүд, ЭСЯ-ны төлөөлөлтэй хамтран “Бенелюксийн Монголчуудын Наадам 2024” соёлын арга хэмжээний зохион байгуулалтын талаар энэ сарын 15-ны өдөр ажил хэрэгч уулзалт хийж, санал бодлоо хуваалцав. Энэ удаагийн уулзалтаар Наадам 2024 соёлын арга хэмжээг 7 дугаар сарын 6-ны өдөр Антверпен хотноо зохион байгуулахаар шийдвэрлэж, бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлан, зохион байгуулалтыг хариуцах ажлын хэсгүүдийг байгууллаа. Энэ жил Төрийн бус байгууллагуудын нэгдсэн зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүнээр Бельгийн Монголчуудын залуу үеийн төлөөлөл сонгогдсон бөгөөд тэдний үйл ажиллагаанд ахмад үеийнхэн зөвлөж дэмжиж буйгаараа онцлог билээ.