images

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Нидерландын АССЕР /ASSER/ хүрээлэнд зочиллоо

ЭСЯ-ны мэдээ

2024-03-11

252

Элчин сайд Л.Болд тэргүүтэй Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Н.Баасанжав нарын төлөөлөгчид Нобелийн шагналт, Нидерландын Хаант Улсын хуульч Т.М.К.Ассер-ын нэрэмжит судалгааны төвд 2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр ажиллаа. Манай төлөөлөгчдийг тус судалгааны хүрээлэнгийн удирдах зөвлөлийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч, судалгааны ажил хариуцсан захирал Др.Кристофер Паулуссен хүлээн авч уулзав. АССЕР хүрээлэн нь Европын болон Олон улсын эрх зүйн чиглэлээр дагнасан судалгаа хийдэг, энэ чиглэлээр мэргэшсэн томоохон судалгааны төв юм. Хоёр талын төлөөлөл энэхүү ажил хэргийн уулзалтаар олон улсын эрх зүйн салбарт хамтран холбогдох судалгааны ажил гүйцэтгэх, хэтдээ зочин судлаач солилцох зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хэлэлцэв.