images

Элчин сайд Л.Болд санамж бичигт гарын үсэг зурав

Embassy news

2024-03-11

149

2024 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Гааг хотноо Элчин сайд Л.Болд, Олон улсын эрүүгийн шүүхийн Тамгын газрын дарга Освалдо Завала Гилер нар  Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) хоорондын хамтран ажиллах тухай харилцан ойлолцлын санамж бичигт гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч Пеотр Хофмански нар байлцав.

Тус санамж бичгийг байгуулснаар МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш, оюутнууд ОУЭШ-д зочин судлаа солилцоо, дадлага хийх, хамтран судалгаа хийх, мэдлэг, туршлага солилцох семинар зохион байгуулах  боломж олгож, цаашид манай улсын эрх зүйн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулах юм.