images

Элчин сайд Л.Болд IWR EUROPE INSIDE семинарт оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2024-03-07

173

Элчин сайд Л.Болд Европын парламентын байранд 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр болсон "IWR EUROPE INSIDE - Open to technology in the future - What does Brussels plan to do?" сэдэвт семинарт оролцов.

Семинарын үеэр Элчин сайд Европын Парламентын гишүүн Андреас Глюктэй уулзаж, ЕХ-оос санаачилсан Европын стратегийн технологийн платформын асуудлаар санал солилцов. Энэхүү платформ нь дижитал технологи, ногоон технологи, биотехнологи зэрэг стратегийн ач холбогдол бүхий салбарт үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой юм.