images

Элчин сайд Л.Болд Европын Комиссын Олон улсын түншлэл хариуцсан комиссарын танхимын тэргүүн Танели Лахтитай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-03-01

198

Европын Комиссын Олон улсын түншлэл хариуцсан комиссарын танхимын тэргүүн Танели Лахти Элчин сайд Л.Болдыг /2024.02.29/ төв байрандаа хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Л.Болд Монгол Улсын нийт нутгийг хамарсан зудын нөхцөл байдлын талаар танилцуулав. Танели Лахти Европын холбооны зүгээс шуурхай тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн Элчин сайд Европын холбооноос хэрэгжүүлж буй “Дэлхийд гарах гарц” хөтөлбөрт Монгол Улсыг хамруулах талаар хүсэлтээ илэрхийлж, тус хөтөлбөрийн гол чиглэл болох уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, цахим шилжилтийн төсөл хөтөлбөрийн талаар талууд санал солилцов. Энэ хүрээнд хариуцсан байгууллага, албаны хүмүүсийг оролцуулан цахим уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тогтов.