images

Элчин сайд Л.Болд хэлэлцүүлэгт оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2024-02-17

196

Элчин сайд Л.Болд 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНФУ-аас Нидерландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан “Төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг болон бусад олон улсын гэмт хэргийн мөрдөн байцаах, мөрдөн шалгах асуудлаарх олон улсын хамтын ажиллагааны тухай Любляна-Гаагийн конвенцыг хэрэгжүүлэх дараагийн алхамууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов.

Тус хэлэлцүүлгийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч П.Хофмански нээж үг хэлсэн бөгөөд оролцсон төлөөлөгчид конвенцын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй санал солилцов.