Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Хаджа Лахбибтай уулзав
Элчин сайд Л.Болд Гааг хотноо ажиллах үеэрээ Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Хаджа Лахбибтай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр ирэх 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцох урилгыг дахин уламжилж, энэ онд Монгол Улсад зохион байгуулагдах бусад арга хэмжээний талаар мэдээлэл хүргүүлэв.