images

Элчин сайд Л.Болд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн Ерөнхийлөгч хатагтай Пайви Каукорантатай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2024-02-10

202

Элчин сайд Л.Болд Гааг хотноо энэ 2 дугаар сарын 9-нд Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ)-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн Ерөнхийлөгч хатагтай Пайви Каукоранта Ромын дүрмийн Ази, Номхон далайн бүлгийн Элчин сайд нартай хийсэн уулзалтад оролцов.

Хатагтай Пайви Каукоранта 2023 оны 12 дугаар сард Нью-Йорк хотноо болсон ОУЭШ-ийн Ромын дүрэмд Оролцогч талуудын Ассамблейн чуулганаар тус Ассамблейн 23-25 дугаар чуулганыг даргалах Ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд дээрх уулзалтын үеэр үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг танилцуулж, санал солилцов.

Мөн ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдсон Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнд амжилт хүсч, хамтран ажиллах болсондоо таатай буйгаа илэрхийлэв.