images

Элчин сайд Л.Болд Европын Хөршийн Зөвлөл байгууллагын гүйцэтгэх захирал Самуэль Довери Вестербие-ийг хүлээн авч уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2024-02-10

135

Элчин сайд Л.Болд өнөөдөр /2024.02.09/ 2017 оноос байгуулагдан Европ болон Азийн орнуудад идэвхтэй үйл ажиллалагаа явуулж буй Европын Хөршийн Зөвлөл (European neighbourhood council) байгууллагын гүйцэтгэх захирал Самуэль Довери Вестербие-ийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Гүйцэтгэх захирал Самуэль Довери Вестербие нь цаашид байгууллагынхаа зүгээс Монгол Улсад хандсан олон төрлийн төслүүдэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тус зөвлөл нь ЕХ болон гишүүн орнуудаас санжүүждэг, бие даасан үйл ажиллагаатай судалгаа, мэдээллийн байгууллага юм.