Элчин сайд Л.Болд “Монгол Улс, Европын Холбооны уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов
“Монгол Улс, Европын Холбооны уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болов. Европын Ази судлалын Хүрээлэнгээс зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Элчин сайд Л.Болд болон яамны төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд судлаач Сейра Дункан Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийг танилцуулж, Европын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцав.
Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан элчин сайд Л.Болд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.