Элчин Сайд Л.Болд Аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтэд оролцов
Элчин Сайд Л.Болд Брюссель хотын Экспо төвд 2024 оны 2 дугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд зохион байгуулагдах Аялал жуулчлалын үзэсгэлэн /Brussels Holiday Fair/-гийн нээлтийн арга хэмжээнд оролцов. Тус арга хэмжээ нь 65 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус үзэсгэлэнд дэлхийн улс орнууд, аялал жуулчлалын 300 гаруй байгууллага, компани оролцож, өөрсдийн улс орныг сурталчилж, компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүмүүст танилцуулдаг байна. Энэ жилийн тус арга хэмжээний онцлох улсаар “Гэрлийн хаант улс” гэгдэх Морокко улс сонгогдон тус арга хэмжээнд оролцож байгаа юм.