Элчин сайд Л.Болд Европын Комиссоос Брюссель дэхь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов.
Элчин сайд Л.Болд Европын Комиссоос Брюссель дэхь дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов. Арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейентай уулзав. Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэ онд тохиож буй Монгол Улс, Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд мэнд дамжуулав.