Элчин сайд Л.Болд Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын Гүйцэтгэх захирал Фернандо Ариастай уулзав
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Химийн Зэвсгийг Хориглох Байгууллагын Гүйцэтгэх захирал Фернандо Ариас /Fernando Arias/-тай уулзаж, тус байгууллагад Монгол Улсын төлөөллийг ажиллуулах, Монгол Улс Химийн Зэвсгийг хориглох Конвенцийг соёрхон баталсаны 30 жилийн ойн ойн хүрээнд бүс нутгийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулах зэрэг Монгол Улс - ХЗХБ-ын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.