Элчин сайд Л.Болд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Гааг хотноо ажиллав
Элчин сайд Л.Болд Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр тэргүүтэй төлөөлөгчдийн хамт Гааг хотноо 2024 оны 1 дүгээр сарын 17-19-нд ажиллав.
Манай төлөөлөгчид Олон улсын эрүүгийн шүүхийн 2024 оны шүүн таслах үйл ажиллагааны нээлт, Шүүгчдийн зургаадугаар семинарт оролцов. Мөн Олон улсын эрүүгийн шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч П.Хофмански, тус шүүхийн Прокурорын орлогч Назхат Шамеем Хантай тус тус уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.