images

Элчин сайд Л.Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александрт бараалхав

ЭСЯ-ны мэдээ

2024-01-22

130

Амстердам хотноо энэ 1 дүгээр сарын 16-нд болсон Нидерландын Цог Жавхлант Хааны шинэ оныг тохиолдуулан тус улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүдийн хүндэтгэлийн арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.

Уг арга хэмжээний үеэр Элчин сайд Л.Болд Нидерландын Цог Жавхлант Хаан Виллэм-Александрт бараалхаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.