Элчин сайд Л.Болд Европын холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Никлас Кварнстрёмтай уулзав.
Элчин сайд Л.Болд 1 дгээр сарын 12-ны өдөр Европын холбооны Гадаад харилцааны албаны Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Никлас Кварнстрёмтай уулзав.
Уулзалтын эхэнд элчин сайд Л.Болд Ази, номхон далайн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Никлас Кварнстрёмыг хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв.
Уулзалтаар талууд Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлэх, энэ онд хэрэгжүүлэх төрийн дээд, өндөр түвшний айлчлалын товыг тогтох зэрэг хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.