images

УЛААНБААТАР ХОТОД БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ БАРИМТ БИЧГИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

ЭСЯ-ны мэдээ

2024-01-11

357

Өнгөрсөн хугацаанд иргэд Монгол баримт бичгээ Бельгийн Хаант Улсад ашиглах, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд заавал БНХАУ-ын Бээжин хотод суугаа Бельгийн ЭСЯ-нд илгээн нотариатын баталгаажуулалт (legalization) хийлгэх журам үйлчилж ирсэн. Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хот дахь Бельгийн Хаант Улсын Өргөмжит консулын газарт зохих шаардлага хангасан Монгол Улсын баримт бичгийг баталгаажуулах буюу legalization хийх үйлчилгээ нээсэн талаар албан ёсны мэдээлэл бидэнд ирэв. Ингэснээр иргэд олон шат дамжлага дамжихгүй, цаг хугацаа алдахгүйгээр Монгол Улсын баримт бичиг дээрээ Бельгийн хаант улсын нотариатын баталгааг хийлгэх боломжтой болж байна. Энэ нь хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйн нэгэн илрэл юм.

 

Улаанбаатарт хэрхэн Бельгийн Хаант Улсын нотариатын баталгаажуулалт (legalization)  хийлгэх шаардлагын талаар дараах холбоосоор мэдээлэл авна уу:

https://china.diplomatie.belgium.be/en/consular-services/legalisation-documents/legalization-mongolian-document

 

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Бельгийн консулын газрын хаяг:

 

Klaartje Genbrugge

Honorary Consul of Belgium in Mongolia

Утас: +976 9115 2882

Consular Office - Azmon Center, floor 4, #401, Ulaanbaatar, 

https://maps.app.goo.gl/gTsh5M2Z9rhcjDN7A