Элчин сайд Л.Болд Бенилюксийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Франс Веекерстэй уулзав
Элчин сайд Л.Болд 1 дүгээр сарын 9-ний өдөр Бельги, Нидерланд, Люксембург улсуудыг нэгтгэдэг Бенилюксийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Франс Веекерстэй уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улс, Бенилюксийн орнуудын хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.