images

Бенилюксийн Улсуудын аялал жуулчлалын “Ваканте” олон улсын үзэсгэлэн яармагийн нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов.

ЭСЯ-ны мэдээ

2024-01-10

176

Нидерландын Уйтрект хотноо 2024 оны 1 дугээр сарын 10-ны өдөр нээгдсэн Бенилюксийн Улсуудын аялал жуулчлалын “Ваканте” олон улсын үзэсгэлэн яармагийн нээлтийн арга хэмжээнд Элчин сайд Л.Болд оролцов. Тус аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг нь 53 жилийн түүхтэй бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны мэргэжлийн байгууллага, компанийн төлөөлөл 1000 гаруй бүтээгдэхүүн, үзвэрээ танилцуулж байна.

Дээрх арга хэмжээний үеэр  Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханке Бруинс Слот-той уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.