Элчин сайд Л.Болд Бельгийн Гадаад хэргийн яамны Хоёр талын харилцааны асуудал эрхэлсэн газрын дарга Жерон Коремантай уулзав
Элчин сайд Л.Болд энэ 12 дугаар сарын 21-ний өдөр Бельгийн Гадаад хэргийн яамны Хоёр талын харилцааны асуудал эрхэлсэн газрын дарга Жерон Коремантай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр манай улсаас ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдсон Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг дэмжсэнд талархал илэрхийлж, захидал гардуулав.
Мөн ирэх 2024 оны эхний хагаст Европын Холбооны Зөвлөлийг Бельги Улс даргалах болсонтой холбогдуулан Элчин сайд баяр хүргэж, амжилт хүслээ.