Элчин сайд Л.Болд “Бельгийн гадаад бодлогын бага хурал”-д оролцов
Элчин сайд Л.Болд 12 дугаар сарын 18-ны өдөр Бельгийн олон улсын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Бельгийн гадаад бодлогын бага хурал”-д оролцов. Хурлыг нээж Гадаад хэргийн сайд Хаджа Лахбиб үг хэлж, бельгийн гадаад бодлогын талаар илтгэх тавив.
Энэхүү бага хурал нь Бельги, ЕХ, НАТО-д тулгарч буй гол асуудал, түүний хариу арга хэмжээний талаар хэлэлцэхээр жил бүр зохион байгуулагддаг. Энэ удаагийн хурлаар 2023 оныг “геополитикийн жил” хэмээн нэрлэж, Украин, Кавказ, Ойрхи Дорнод, Хойд Африк дахь дайн Европын шийдвэр гаргагчдыг геополитикт дахин анхаарлаа хандуулахаас өөр аргагүйд хүргэж буй тухай ярилцан, эдгээр үйл явдлын геополитикийн үндсэн үр дагаварт дүн шинжилгээ хийж, ирээдүйн бодлого төлөвлөлтийн талаар хэлэлцэв.