images

Элчин сайд Ирээдүй монгол сургуулийн шинэ жилийн баярт оролцов

ЭСЯ-ны мэдээ

2023-12-19

177

Элчин сайд Л.Болд 2023 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Бельгийн Хаант Улсын Антверпен хотноо үйл ажиллагаа явуулж байгаа “Ирээдүй” монгол сургуулийн шинэ жилийн арга хэмжээнд оролцов. Тус сургуулийн бяцхан сурагчид монгол дуу, жүжигчилсэн тоглолтоор урлагийн үзүүлбэр үзүүлж Элчин сайдын яамны шинэ жилийн бэлэг гардлаа.