images

Элчин сайд Л.Болд Брюселлийн Дипломат Академиас зохион байгуулсан хөтөлбөрийн нээлтийн хэлэлцүүлэгт оролцов

ЭСЯ-ны мэдээ

2023-12-12

209

Элчин сайд Л.Болд 12 дугаар сарын 11-ний өдөр Брюселлийн Дипломат Академиас зохион байгуулсан “House of Diplomacy” сэдэвт хөтөлбөрийн нээлтийн хэлэлцүүлэгт оролцов.

Хэлэлцүүлгийг нээж тус академийн захирал Гунтер Губломме үг хэлсэн бөгөөд ирэх 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцууллаа.

Түүнчлэн оролцогчид “Шинэ чиглэлүүд: Дэлхий 2024 онд” сэдвээр санхүү, эрчим хүч, технологийн салбарын хүрээнд хэлэлцүүлэг хийв.