images

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Мариемонт музейн захирал Др. Ричард Веймиерстэй уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-11-29

194

Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Мариемонт музейн захирал Др. Ричард Веймиерс, тус музейн Азийн газрын ажилтан Лиз Янковски, Дафне Бургойн нартай 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр уулзав.   

Уулзалтын үеэр Ази, Европын эртний соёл иргэншил, түүхийн эд зүйлсийн дээжис болон археологийн арвин сан хөмрөгтэй дэлхийд нэр хүнд бүхий тус музейн үйл ажиллагаатай танилцав. Мөн ирэх жилүүдэд тус музейтэй хамтран бие даасан болон хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах асуудлаар санал солилцов.