images

Европын холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино Элчин сайд Л.Болдыг хүлээн авч уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2023-11-29

270

Европын холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино Элчин сайд Л.Болдыг (2023.11.28) төв байрандаа хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Мөн Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцав.

Талууд Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, хууль дээдлэх зарчимд тулгуурлан өргөжин хөгжиж, хоёр талын яриа хэлэлцээний механизмууд идэвхтэй байгааг онцлов.