images

ХИМИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ КОНВЕЦОД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН 28 ДУГААР БАГА ХУРАЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

ЭСЯ-ны мэдээ

2023-11-28

232

Химийн зэвсгийн тухай конвенцид оролцогч талуудын бага хурлын 28 дугаар чуулган (CSP-28) Нидерландын Хаант Улсын Гааг хотноо 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нээлтээ хийлээ.

ХЗХБ-ын гишүүн орнууд Химийн зэвсгийн тухай конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, цаашдын замыг тодорхойлох зорилгоор жил бүр хуралддаг бөгөөд энэ удаагийн бага хурлын чуулганаар олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, тэр дундаа химийн зэвсгийг дахин бий болгохоос урьдчилан сэргийлэхэд ХЗХБ болон Химийн зэвсгийн тухай конвенцийн үүрэг, химийн зэвсгийн хэрэглээний аюулыг арилгах, конвенцийг хэрэгжүүлэхтэй холбоотой шинжлэх ухаан, технологийн хөгжлийн асуудлууд, Химийн аюулгүй хэрэглээг дэмжих, химийн бодисын аюулгүй үйлдвэрлэл, аюулгүй хэрэглээг хангах, тус байгууллагын 2024-2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөв, ХЗХБ-ын засаглалыг бэхжүүлэх зэрэг сэдвүүдийг хэлэлцэх юм.

ХЗХБ-ын Ерөнхий захирал, Элчин сайд Фернандо Ариас чуулгыг нээж хэлсэн үгэндээ "Энх тайван, аюулгүй байдлын өнөөгийн хөгжил нь химийн зэвсэг хэрэглэх аюулыг улам бүр нэмэгдүүлж байна. Энэхүү хүнд хэцүү цаг үед Бага хурал нь химийн зэвсгийн эсрэг хэм хэмжээг сахин хамгаалах шийдвэр, арга хэмжээ авахыг байгууллагын шийдвэр гаргах дээд байгууллагын хувьд шаардаж байна” гэдгийг онцлов.

Химийн зэвсгийн тухай конвенцид оролцогч талуудын бага хурлын 28 дугаар чуулган (CSP-28)-д Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд оролцож байна.