Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга Воутерс Юргенстэй уулзав.
Элчин сайд Л.Болд Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга Воутерс Юргенстэй энэ 11 дүгээр сарын 27-ны өдөр Гааг хотноо уулзав.
Уулзалтын үеэр Ази, Номхон далайн газрын даргаар томилогдсон ноён В.Юргенс баяр хүргэж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудал, ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний асуудлаар санал солилцов.