images

Элчин сайд Л.Болд “Дараагийн стратеги хөтөлбөрийг тодорхойлох нь: Бельги Улс Европын Холбоог даргалах бэлтгэл ажил” сэдэвт хэлэлцүүлэгт оролцов

ЭСЯ-ны мэдээ

2023-11-28

215

Элчин сайд Л.Болд 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Европын Холбоо болон Бельгийн олон улсын судалгааны хүрээлэнгүүдээс зохион байгуулсан “Дараагийн стратеги хөтөлбөрийг тодорхойлох нь: Бельги Улс Европын Холбоог даргалах бэлтгэл ажил” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, салбар хуралдаанд үг хэлэв.

Энэхүү хэлэлцүүлэг нь Бельги Улс Европын Холбооны зөвлөлийг 2024 оны эхнээс даргалах үүрэг хүлээж байгаатай холбогдуулан зохион байгуулагдсан бөгөөд тус улсын төр болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллүүд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, доорх долоон сэдвийн хүрээнд санал солилцов. Үүнд:

  1. Дараагийн стратеги хөтөлбөр ба Бельги Улс Европын Холбоог даргалах нь,
  2. Европт ардчилсан байдлаар эсэргүүцэх арга замыг үүсгэх,
  3. Европын Холбооны аюулгүй байдал, батлан хамгаалах чадвар,
  4. Европын Холбооны эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн арга барил,
  5. Европын Холбооны тэлэх бодлого, түүнийг үе шатууд,
  6. Цагаачлалын шинэ бодлого, туулах зам,
  7. Европын ирээдүй зэрэг болно.