images

Элчин сайд Л.Болд Бельгийн ГХЯ-ны газрын дарга нартай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-11-24

250

Элчин сайд Л.Болд 11 дүгээр сарын 23-ны өдөр Бельгийн ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга Гислейн Д’Хооп болон НҮБ-ын асуудал хариуцсан газрын дарга Биргит Стевенс нартай уулзаж, хоёр орны харилцаа, олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн нэрийг дэвшүүлсэнтэй холбогдуулан зарим мэдээллийг хүргүүлэв.

Мөн ирэх 2024 оны эхний хагаст Европын Холбооны Зөвлөлийг Бельги Улс даргалах болсонтой холбогдуулан Элчин сайд баяр хүргэж, амжилт хүслээ.