images

Бенелюксийн орнуудад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд төрийн цахим үйлчилгээний “ХУР-ДАН” системийг ашиглах боломжтой боллоо.

ЭСЯ-ны мэдээ

2023-11-16

224

Бенелюксийн орнуудад оршин суугаа болон дамжин өнгөрөгч Монгол Улсын иргэд төрийн мэдээллийн цахим үйлчилгээг Бельгийн Хаант Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэсгээс авах нөхцөлийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Гадаад харилцааны яамны Консулын газар болон тус ЭСЯ-наас хамтран бүрдүүллээ. Ингэснээр иргэд өөрт хамаарах мэдээллээ Төрийн цахим үйлчилгээний “ХурДан” системээс регистрийн дугаар, хурууны хээгээ ашиглан гаргуулан авах боломжтой болж байна.