Элчин сайд Л.Болд Бельгийн Гадаад хэргийн яамны газрын захирал Пиет Хейрбаутай уулзав
Элчин сайд Л.Болд энэ 11 дүгээр сарын 13-ны өдөр Бельгийн Гадаад хэргийн яамны Эрх зүйн газрын захирал Пиет Хейрбаутай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр ОУЭШ-ийн шүүгчийн сонгуульд Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн нэрийг дэвшүүлсэнтэй холбогдуулан зарим мэдээллийг хүргүүлэв.
Мөн ирэх 2024 оны эхний хагаст Европын Холбооны Зөвлөлийг Бельги Улс даргалах болсонтой холбогдуулан Элчин сайд баяр хүргэж, амжилт хүслээ.