Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Брюссель хотноо ажиллаж байна.
Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Брюссель хотноо ажиллаж байна.
Өнөөдөр (2023.11.08) Европын Парламентын гишүүн, парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Здеховскийтой уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар талууд Монгол Улс-Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрхийг дээдлэх зарчимд тулгуурлан өргөжин хөгжиж буйг дурдаад, хууль тогтоох байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.