images

Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы Дипломатик Уорлд олон улсын сэтгүүлд өгсөн ярилцлага тус сэтгүүлийн 72 дахь хэвлэлтэнд нийтлэгдлээ.

ЭСЯ-ны мэдээ

2023-11-04

302

Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы Дипломатик Уорлд олон улсын сэтгүүлд өгсөн ярилцлага тус сэтгүүлийн 72 дахь хэвлэлтэнд нийтлэгдлээ. Дипломатик Уорлд сэтгүүл нь улирал бүр хэвлэгддэг бөгөөд Европын Холбооны Улсууд дахь дипломат харилцаа, олон улсын үйл явдлуудын тухай өгүүлдэг, дэлхийд танигдсан олон улсын сэтгүүл юм. 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болсон Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 22 дугаар хуралдааныг даргалах үед Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханаас тус сэтгүүл ярилцлага авсан юм.
Тус ярилцлагаар Шадар Сайд С.Амарсайхан Монгол Улс, Европын холбооны хоёр талын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ, хоёр талын харилцааны өнөөгийн түвшин, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар мэдээлэл өгсөн байна.