“Дэлхийд гарах гарц” форумын үеэр Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр холбогдох албаны хүмүүстэй уулзлаа
“Дэлхийд гарах гарц” форумын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр дараах албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтад Элчин сайд Л.Болд болон яамны төлөөлөл байлцав.
- Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч Йозеф Борреллтэй форумын үеэр уулзав.
- Европын Комиссын Олон улсын түншлэлийн асуудал эрхэлсэн комиссар Ютта Урпилайнентай уулзав.
- Европын парламентын гишүүн, Хүний эрхийн хорооны дарга Удо Буллманнтой уулзав.
- Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайены Гадаад бодлогын зөвлөх Андресен Гимараестай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайенд явуулсан илгээлтийг гардуулан өгөв.
- Европын Комиссын Олон улсын түншлэл, хамтын ажиллагааны газрын Ерөнхий захирал Koен Доенс болон тус газрын Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан газрын дарга Петерис Устубстэй уулзав.
- НҮБ-ын Үйлдвэрийн хөгжлийн байгууллагын (ЮНИДО) Ерөнхий захирал Герд Мюллертай уулзав.
- Ардчилал, Сонгуулийн тогтолцооны олон улсын хүрээлэнгийн (IDEA) Европ хариуцсан захирал Сам Ван дер Стаактай уулзав.
- АНУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч, Киргиз улсын Цахим хөгжлийн яам, Филиппин улсын Сангийн яамны төлөөллүүдтэй тус тус уулзав.