Элчин сайд Л.Болд Бельгийн ГХЯ-ны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд Гислейн Д'Хооп-той уулзав
Элчин сайд Л.Болд 10 дугаар сарын 25-ны өдөр Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Элчин сайд Гислейн Д'Хооп-той уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улсаас ОУЭШ-ийн 2024-2033 онд ажиллах шүүгчийн сонгуульд Дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн нэр дэвшиж буйг мэдээлж, харилцан санал солилцов.