images

Элчин сайд Л.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзав

ЭСЯ-ны мэдээ

2022-11-02

252

Элчин сайд Л.Болд НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цахимаар уулзав.

Уулзалтаар Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Ф.Фаёгийн Монгол Улсад 2022 оны 7 дугаар сард хийсэн айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх ажлын талаар санал мэдээлэл солилцов.

Суурин төлөөлөгчийн зүгээс НҮБ-ын Хүүхдийн сангаас Люксембургийн Их Гүнт Улстай хамтран манай улсын эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх 5,0 сая еврогийн буцалтгүй тусламжийн төслийн асуудлаар мэдээлэл өгч, тус сангаас монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бусад төслийн тухай товч танилцуулав.