images

Элчин сайд Л.Болд Европын холбооны ГХАББДТ-ийн ажлын албаны дарга Камило Вилларинотой уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2023-10-20

255

Элчин сайд Л.Болд Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын Дээд төлөөлөгчийн ажлын албаны дарга Камило Вилларинотой Европын Комиссын төв байранд (2023.10.20) уулзав.

Уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудын талаар ярилцав. Мөн 2024 онд болох Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар санал солилцов.