images

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН НИДЕРЛАНДЫН СЕРТОН КОМПАНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

ЭСЯ-ны мэдээ

2022-10-26

166

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН НИДЕРЛАНДЫН СЕРТОН КОМПАНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Нидерландын хүлэмжийн аж ахуйн тэргүүлэх компани болох “Сертон” компанид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

“Сертон” компанид зочлох үеэрээ хоёр орны аж ахуйн нэгжүүдийг холбох, Нидерландын хүлэмжийн аж ахуйн тэргүүний туршлага, тенхик, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцав.