images

ЭЛЧИН САЙД Л.БОЛД ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН Ю.ИСТВАНТАЙ УУЛЗАВ

ЭСЯ-ны мэдээ

2023-10-10

212

Элчин сайд Л.Болд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Европын парламентын гишүүн, Европын парламентын Зам тээвэр, аялал жуулчлалын хорооны дэд дарга, байгаль орчин, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын хорооны гишүүн Истван Юухейлютэй өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.