images

Элчин сайд Л.Болд Брюсселийн Дипломат Академийн захирал Гунтер Гаубломметой уулзав

ЭСЯ-ны мэдээ

2023-10-06

234

Элчин сайд Л.Болд 10 дугаар сарын 6-ны өдөр Брюсселийн Дипломат Академийн захирал Гунтер Гаубломметой тус академийн байранд уулзлаа. Уулзалтаар монголын Дипломат Академи, Брюсселийн Дипломат Академи хооронд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Энэхүү академи нь 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дипломатууд болон бизнес эрхлэгчдэд зориулсан урт, богино хугацааны сургалт, семинар зохион байгуулдаг байгууллага юм.