images

Элчин сайд Л.Болд спортын гимнастикийн монголын баг тамирчдад амжилт хүсэв

ЭСЯ-ны мэдээ

2023-10-03

178

Бельгийн Хаант Улсын Антверпен хотноо 2023 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй спортын гимнастикийн 52 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын баг тамирчид 8 жилийн дараа шалгаран оролцож байна.

Элчин сайд Л.Болд тэмцээнд оролцогч тамирчдын дасгалжуулагч Д.Оюунтуяа, европ дахь зохион байгуулагч Даса группийн захирал Б.Саран нарыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч уулзаж, тамирчдын уралдаан тэмцээнд амжилт хүсэв.