images

"Нүүдэлчдийн домог" тоглолт боллоо

ЭСЯ-ны мэдээ

2022-10-26

182

Монгол Улсаас Бельгийн Хаант Улс, Нидерландын Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын “Нүүдэлчдийн домог тоглолт”-ыг Европын Холбооны төв болох Брюссель хотноо 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулав.

Тоглолтын үеэр зураач Б.Одончимэгийн зургийн үзэсгэлэнг мөн толилуулж, Бенилюксийн орнуудын үзэгчдэд Монголын ард түмний дахин давтагдашгүй урлагийн гайхамшгийг сурталчлав.