Элчин Сайд Л.Болд Герман Улсын Ренус Груп компаний удирдах зөвлөлийн гишүүн Хейнрик Керстгенсийг хүлээн авч уулзлаа.
Элчин Сайд Л.Болд тээвэр зууч, ложистикийн дэлхийд тэргүүлэгч Герман Улсын Ренус Груп компаний удирдах зөвлөлийн гишүүн, байгууллагын харилцаа хариуцсан захирал н.Хейнрик Керстгенсийг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, Зүүн Хойд Ази, Европыг холбосон “Дундад коридор” тээврийн сүлжээнд Монгол Улсыг хамруулах, дэлхийн 69 оронд 1120 салбар, нэгжтэй тус компаний салбар компанийг Монгол Улсад байгуулах боломжийн талаар харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ярилцлаа.