Элчин сайд Л.Болд Белиз Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Хатагтай Жианни Авилатай уулзав
Элчин сайд Л.Болд 9 дүгээр сарын 14-ний өдөр Белиз Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Хатагтай Жианни Авилаг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн нэрийг дэвшүүлж буйг мэдэгдсэн ноот бичгийг гардуулж, холбогдох мэдээллийг уламжлав.