Элчин сайд Л.Болд Европын Холбооны олон улсын түншлэлийн захирал Петерис Устубстэй уулзлаа.
Элчин сайд Л.Болд Европын Холбооны олон улсын түншлэлийн захирал Петерис Устубстэй уулзлаа. Уулзалтаар хоёр тал хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон бөгөөд олон улсын түншлэлийн захирал, ноён Петерис Устубс ирэх 10 дугаар сард Брюссель хотноо болох “Дэлхийн гарц” форумын (Global Gateway forum) талаар дэлгэрэнгүй мэдээллийг элчин сайдад өглөө.