images

Элчин сайд Л.Болд “Спа-Франкочамп”-ын гүйцэтгэх захирал Амаури Бертхолмтой уулзав.

ЭСЯ-ны мэдээ

2023-07-31

206

Элчин сайд Л.Болд 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Формула-1 автомашины уралдааны Бельгийн Гранпри-г зохион байгуулдаг “Спа-Франкочамп”-ын гүйцэтгэх захирал Амаури Бертхолмтой уулзав. Бельгийн Гранпри нь тус улсын Спа хотын ойролцоох уралдааны зам дээр гурав хоногийн турш зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ бөгөөд өдөрт 110.000 орчим үзэгч зорьж ирдэг байна. Тухайн өдрүүдэд Формула-1 уралдаанаас гадна бусад төрлийн автомашины уралдаан, үзэсгэлэн, соёл урлагийн арга хэмжээ олноор зохион байгуулагддаг ажээ. Элчин сайд Л.Болд тус арга хэмжээний зохион байгуулалттай танилцаж, ирээдүйд Монгол Улсын зүгээс Спа-Франкочамп компанитай хамтарч ажиллах боломжийн талаар санал солилцлоо.