БЕЛЬГИЙН ХААНТ УЛСЫН ҮНДЭСНИЙ БАЯРТ ОРОЛЦОВ
Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын үндэсний баярт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр оролцов.
Энэ үеэр Бельгийн Хаант Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Элиан Тилли, Сенатын танхимын дарга Стефани д’Хос-д Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын, Гадаад хэргийн сайд Хаджа Лахбибад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг тус тус уламжлав. Мөн Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппын Дипломат бодлогын зөвлөх Уильям Де Баетстэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжлав.