Элчин сайд Л.Болд Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын Аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан захирал Анжелет Брунотой уулзав.
Элчин сайд Л.Болд 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Бельгийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Олон талт хамтын ажиллагааны газрын Аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан захирал Анжелет Брунотой уулзав.
Уулзалтаар талууд хоёр талын хамтын ажиллагаа идэвхжиж байгаад баяртай байгааг илэрхийлж, цаашид хамтран хэрэгжүүлэх боломжтой ажил, арга хэмжээний талаар санал, мэдээлэл солилцов.
Тэрээр Бельгийн Хаант Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар энэ оны 8 дугаар сараас эхлэн томилогдсон бөгөөд Бээжингээс Монгол Улсыг хавсран суух юм.